ТУЗ нь банкны үндсэн чиг хандлагыг тодорхойлж, стратеги, бодлого, зарчмыг батлах ба гүйцэтгэх удирдлагын банкны үйл ажиллагаанд мөрдүүлэх, зохион байгуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг. Мөн түүнчлэн банкны удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц захиргааны зардлын хэмжээг тогтоох, гүйцэтгэх захирлыг Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилох, түүнийг ажлаас түдгэлзүүлэх, чөлөөлөх, түүнтэй байгуулах гэрээний нөхцөл, олгох цалин шагнал урамшуулал, үүрэг хариуцлагын хэмжээг тогтоох, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, ХЭХ-аар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийг тодорхойлох, банкны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлж батлуулах зэрэг эрхтэй.

Богд банкны ТУЗ нь 6 ердийн болон 3 хараат бус гишүүдээс бүрдсэн нийт 9 гишүүнтэй. ТУЗ-ийн гишүүд нь Монголбанкнаас тавигдсан шалгуурыг хангасан, банк, санхүүгийн салбарт хамгийн багадаа 15 жил ажилласан туршлагатай байна. ТУЗ-ийн гишүүд нь ТУЗ-ийн дэргэдэх хороодын гишүүнээр ажилладаг. ТУЗ-ийн гишүүд бүрийн бүрэн эрхийн хугацаа дараагийн жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд гишүүдийг улируулан сонгож болохоор зохицуулсан байна.

2023 онд ТУЗ-ийн цахимаар болон танхимаар хуралдсан 87 удаагийн төлөвлөгөөт болон ээлжит бус хурлыг зохион байгуулж, нийт 145 асуудлаар санал, үндэслэлээ хэлж, хурлын шийдвэрт болон ТУЗ, хороодын хурлын тэмдэглэлд товч тусган ажилласан. Банк нь харилцагчийн эрсдэл, газар зүйн байршил, улс орны эрсдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх эрсдэл зэргийг сайтар судлан харилцагч тус бүрийн эрсдэлийг үнэлж ажиллах, урьд хийсэн үнэлгээгээ шинэчлэх арга хэмжээ авахыг гүйцэтгэх удирдлагад даатгахын хамт ТУЗ, хороо уг асуудлыг байнгын анхааралдаа байлгадаг.

ТУЗ, хороод нь банкны бүхий л асуудлаар зохих шийдвэр гаргаж байсны дотор үйл ажиллагааны жил, хагас жилийн үр дүн, тайлан, бизнес төлөвлөгөө, эрсдэлийн аппетит, тогтворжуулалтын төлөвлөгөө, банкны бүтэц, ногдол ашиг хуваах, хөндлөнгийн аудит сонгох, тайланг нь хэлэлцэх, сонирхлын зөрчилтэй зээл, хэлцлийг шийдэх, энэ талаарх журмыг улам сайжруулах, гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх захирлын жил, хагас жилийн ажлыг дүгнэх, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны үзүүлэлтүүдийн биелэлт, явц зэрэг чухал асуудлыг шийдэхийн хамт зээл олгох, төлүүлэхтэй холбогдсон шуурхай шийдэх асуудлуудыг цаг алдахгүй хугацаанд нь шийдэж, харилцагчдад шуурхай үйлчилж, банкныхаа үр дүнг нэмэгдүүлэн ажилласан.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн.

Овог нэр Эрхэлж байгаа ажил Томилогдсон  огноо Төлөв
1 Л.Болдхуяг Богд банкны ТУЗ-ийн дарга 2014.10.31 Ердийн
2 Г.Саруул ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал 2014.10.31 Ердийн
3 Ж.Нарантуяа ОУ-ын Санхүүгийн Корпорацийн зөвлөх 2014.10.31 Хараат бус
4 Э.Бямбажав Их тусч ХХК-ийн захирал 2022.07.06 Хараат бус
5 Рожер Томас Моеэс FSIP төслийн Финтекийн ахлах зөвлөх 2022.09.14 Хараат бус
6 Д.Моломжамц ОУ-ын Хөрөнгө оруулалтын банкны зөвлөх 2018.05.09 Ердийн
7 Жан Торстэн ТУЗ гишүүн 2018.12.31 Ердийн
8 Б.Ойгонжаргал Жем Интернэшнл ХХК, Ерөнхийлөгч 2022.07.06 Ердийн
9 Р.Баясгалан Дэлфос Интэрнэйшнлийн Зөвлөх   Ердийн

 Банкны ТУЗ нь Эрсдэлийн Удирдлага, Аудит, Нэр дэвшүүлэх, үнэлгээ урамшууллын гэх гурван хорооны үйл ажиллагааг хариуцан удирддаг.

Үүнд:

·         Эрсдэлийн удирдлагын хороо

·         Аудитын хороо

·         Нэр дэвшүүлэх, үнэлгээ урамшууллын хороо

·         ТУЗ-ийн ажлын алба

АУДИТЫН ХОРОО

Ауидтын хороо нь компанийн санхүүгийн тайлангийн үйл явц, дотоод хяналтын систем болон санхүүгийн эрсдэлийн менежмент, аудитын үйл явц, комплайнс буюу хуулийн нийцлийн асуудал болон холбогдох хууль тогтоомж, Банкны дотоод дүрэм, журмын дагуу хянахад ТУЗ-д дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэхүү хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Э.Бямбажав, гишүүдээр ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг, ТУЗ-ийн гишүүн Д.Моломжамц, ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Нарантуяа, ТУЗ-ийн хараат бус гишүүн Рожер Томас Моеэс нар ажиллаж байна.

2023 онд Хорооны хурлыг танхимаар болон цахимаар 4 удаа хийж, 10 гаруй асуудлаар санал төсөл боловсруулан хэлэлцэж ТУЗ-өөр шийдүүлсэн.

Үүнд:

2023 он
1 2/8/2023 23/01 1. ДАГ-ын 2022 оны ажлын тайланг хэлэлцэх тухай
2. Богд банкны 2023 оны дотоод аудитын төлөвлөгөө батлах тухай
2 5/22/2023 23/02 1. ДАГ-ын  дүрэм, бодлого, журмыг шинэчлэн батлах тухай,
2. ДАГ-ын төлөвлөгөөний явц
3. Банкны 2023 оны 01 дүгээр улирлын санхүүгийн үзүүлэлтүүд
3 7/6/2023 23/03 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрт аудит хийх төлөвлөгөө
4 9/7/2023 23/04 1. Хөндлөнгийн аудитын зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээний гүйцэтгэл.                
2. Хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох, түүнтэй байгуулах гэрээний төсөл, үйлчилгээний хөлсийг тохирох, хөндлөнгийн аудиттай холбоотой шийдэх асуудал         
3. Банкны хагас жилийн санхүүгийн тайланг танилцуулах
4. ДАГ-ын 2023 оны Аудитын төлөвлөгөөний явц                                                           
5. МБ-аас Богд банканд хийсэн иж бүрэн шалгалтын тухай.

 Хорооны хурлаар Мөнгө угаах болон терроримыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрт-т аудитын хяналт хийх төлөвлөгөөг хэлэлцэж баталсан. Төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын дүнг оны эцсээр хэлэлцэж, энэ асуудлын хүрээнд Богд банкны ажил ямар хэмжээнд байгааг дүгнэж цаашдын чиглэлээ тодорхойлон ДАГ-ын 2024 оны төлөвлөгөөнд тусган ажиллах зорилт тавьж байна.

НЭР ДЭВШҮҮЛЭХ, ҮНЭЛГЭЭ УРАМШУУЛЛЫН ХОРОО

Банкинд мөрдөгдөж буй цалин урамшууллын бодлогын хэрэгжилт, гүйцэтгэх удирдлагын урамшууллын асуудлыг банкны эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний биелэлт, ёс зүйн хэм хэмжээ болон банкны урт хугацааны ашигт ажиллагаатай уялдуулсан эсэхэд хяналт тавих, ТУЗ, гүйцэтгэх удирдлагад олгох цалин урамшууллын хэмжээг тодорхойлж, ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг идэвхжүүлэх үүрэгтэй. Тус хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Нарантуяа, гишүүдээр ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг, ТУЗ-ийн гишүүн Торстен Дазер нар байна.

2023 онд Нэр дэвшүүлэх, үнэлгээ урамшууллын хорооны хурлыг нийт 7 удаа хийж, 4 асуудал хэлэлцэн ТУЗ-ийн хуралд оруулан шийдвэр гаргуулан ажилласан.

2023 он
1 2/6/2023 23/01 Гүйцэтгэх захирал Г.Саруулын 2022 оны ажлын гүйцэтгэлийг дүгнэх тухай
2 3/10/2023 23/02 Компанийн ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлж, шинээр ТУЗ-ийн гишүүнийг сонгох тухай
3 8/1/2023 23/03 ТУЗ-ийн гишүүнийг Р.Баясгаланг албан томилолтоор ажиллуулах тухай
4 9/7/2023 23/04 Гүйцэтгэх удирдлагын хагас жилийн ажлыг үнэлэх, дүгнэх тухай

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХОРОО

Эрсдэлийн удирдлагын хороо нь Банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, хянах замаар Банкны хүлээж болзошгүй хохирлыг бууруулах, эрсдэлийн удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгон хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Энэхүү хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Э.Бямбажав, гишүүдээр ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг, ТУЗ-ийн гишүүн Д.Моломжамц, ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Нарантуяа, ТУЗ-ийн гишүүн Г.Саруул нар ажиллаж байна.

2023 онд Хорооны хурлыг танхимаар 5 удаа, цахимаар 2 удаа хийж, Банкны 2023 оны тогтворжуулалтын төлөвлөгөө, эрсдэлийн аппетит, чанаргүй активыг бууруулах, мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны тайлан, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар өгсөн үүргийн биелэлт зэрэг нийт 12 асуудал хэлэлцэж, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан  ТУЗ-өөр шийдвэрлүүлсэн. Хорооны ажилд гишүүд, банкны гүйцэтгэх удирдлага, багийн гишүүд идэвхтэй оролцож, банкны ажлаа гэсэн нэгдмэл зорилготой ажилласан.

Үүнд:

2023 он
1 1/20/2023 23/01 1. Эрсдэлийн аппетит-2023
2. Чанаргүй активыг бууруулах стратеги-2023
2 4/14/2023 23/02 1.Богд банк ХК-ийн тогтворжуулах төлөвлөгөөг батлах тухай
3 5/26/2023 23/03 1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр танилцуулах
2. Эрсдэлийн аппетитийн гүйцэтгэл
4 6/9/2023 23/04 Богд банк ХК-ийн тогтворжуулах төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай
5 7/6/2023 23/05 1. Богд банкны "Мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх санхүүжүүлэхтэй тэмцэх" үйл ажиллагааны тайлан хүргүүлэх тухай
6 10/4/2023 23/06 1. МУТСТ үйл ажиллагааны тайлан                                                                      2. Эрсдэлийн аппетитийн гүйцэтгэл                                                                           3. МБЕ-н тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт
7 11/6/2023 23/07 1.Би энд би констракшн ХХК-н 888,102,019.20 төгрөгийн эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгаа гаргуулах хүсэлт.                                                                   2. Зээлийн өр төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай