Харилцах, хадгаламж
Иргэний үнэмлэхийн лавлагаагаар данс нээх боломжтой юу?
Боломжгүй. Зөвхөн Иргэний үнэмлэхийн эх хувь эсхүл хүчинтэй гадаад паспортоор данс нээх боломжтой.
Ямар валютаар харилцах данс нээх боломжтой вэ?
Богд банкны Энгийн харилцах данс нь Төгрөг, Ам.доллар, Иен, Юань, Евро, Рубль, Вон, Паунд стерлинг гэсэн 8 төрлийн валютаар нээх боломжтой.
Дансны үлдэгдлээ яаж шалгах вэ?
Богд банкны интернэт банк болон мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлснээр өөрийн дансны үлдэгдлийг шалгах боломжтой.
Хадгаламжийн данс ямар төрлийн валютаар нээх боломжтой вэ?
Хугацаатай хадгаламжийн дансыг Төгрөг, Ам.доллар, Юань, Евро гэсэн 4 валютаар нээх боломжтой.
Хугацаагүй хадгаламжийн хүү хэзээ дансанд ордог вэ?
Хугацаагүй хадгаламжийн хүүний хувьд жилийн эцэст дансандаа орно.
Хугацаатай хадгаламжийн дансаа гэрээний дуусах хугацаанаас өмнө цуцалж, мөнгөө авч болох уу?
Болно. Гэрээн дээрх дуусах хугацаанаас өмнө данснаасаа мөнгө авах тохиолдолд гэрээ дээрх бууруулсан хүүгээр тооцож хүүг олгоно.
Хадгаламжийн дансандаа орлого хийх боломжтой юу?
Боломжтой. Хугацаатай, хугацаагүй, урьдчилсан хүүт, хүүхдийн хадгаламждаа гэрээний хугацааны дундуур мөнгөө хийх боломжтой.
Хугацаатай хадгаламжид бодогдсон хүүг сар бүр дансандаа авч болох уу?
Богд банкны Урьдчилсан хүүт хугацаатай хадгаламжийн хүүг та өөрийн хүссэн харилцах дансандаа сар бүр авах боломжтой.
Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа дуусахаар дахин сунгагддаг уу?
Анх хугацаатай хадгаламжийн данс нээх үед хугацааг сунган гэсэн хүсэлт гаргасан тохиолдолд хадгаламжийн данс нь анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгагдана.
Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа дуусахаар дахин сунгагддаг уу?
Анх хугацаатай хадгаламжийн данс нээх үед хугацааг сунган гэсэн хүсэлт гаргасан тохиолдолд хадгаламжийн данс нь анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгагдана.
Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд яах вэ?
Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлагчийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх эсхүл хүчинтэй гадаад паспортыг үндэслэн хадгаламжийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх болно.