Карт
Картынхаа нууц дугаарыг олон удаа буруу оруулчихлаа. Яах вэ?
Хэрэв та өөрийн нууц үгээ мэдэж байгаа бол манай банкны 75771199 утсанд хандаж нууц үгээ сэргээлгэх
боломжтой. Хэрэв та нууц үгээ санахгүй байгаа бол өөрт ойр байрлах Богд банкны салбар дээр бичиг
баримттайгаа ирж нууц үгээ дахин захиалж авах шаардлагатай. Картын нууц үг захиалах шимтгэлийн
хураамж 1000 төгрөг.
Картаа залгиулчихлаа. Яах вэ? Хаанаас авах вэ?
Богд банкны карт эзэмшигч АТМ-д картаа залгиулсан бол банкны 7577199 лавлах утсанд хандана. Бид
таны картыг авсан даруй танд мэдэгдэх болно.
Хэрэв та өөр банкны карт эзэмшигч бөгөөд Богд банкны АТМ-д картаа залгиулсан бол өөрийн карт авсан
банкандаа хандан авна.
Картын пин кодоо мартсан тохиолдолд яах вэ?
Нууц үгээ дахин захиалж авах шаардлагатай. Та өөрт ойр байрлах салбарт бичиг баримттайгаа ирж картын
нууц үгээ дахин захиалж авна уу. Картын нууц үг захиалахад 1000 төгрөг.
Танай банкны картыг online-р захиалж болох уу?
Болно. Та Богд банкны Мобайл аппликешн -ээр нэвтрэн картаа захиалах боломжтой.
Олон улсын карт байдаг уу? Хураамж, хүчинтэй хугацаа, хүүний талаар мэдээлэл өгнө үү? Карт нээлгэхэд ямар материал шаардлагатай вэ?
Байгаа. ОУ-н картын нөхцөлтэй www.bogdbank.com хаягаар орж танилцана уу.