Пос машин, АТМ
Танай банк ПОС машинтай юу? ПОС машин тавиулахад ямар шаардлага тавьдаг вэ?
Богд банк нь ПОС машинтай ба банкнаас тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд байршуулж байгаа.
- Бусад банкны пос төхөөрөмжтэй эсэх
- Монгол улсын хууль тогтоомж, банкны үйл ажиллагаанд харшлах үйл ажиллагаа эрхэлдэггүй байх
- Мобикомын сүлжээ доголдолгүй барьдаг байршилд байх
- Картаар үйлчлэгч байгууллага нь сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
- ПОС төхөөрөмж хамгаалалтын камерын бичлэгт ил тод харагдахуйц байршилд байх
- Чанартай бараа, үйлчилгээ борлуулдаг, үйлчлэгч харилцагчдын дунд нэр хүндтэй байх
- Пос төхөөрөмжийг ажиллуулах цахилгааны найдвартай эх үүсвэртэй байх
- КҮБ-н байршил
- ПОС төхөөрөмжид гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн арилгах төлбөрийн чадвартай байх
ПОС-ын цаас хаанаас авах вэ?
Та манай 75771199 утсанд хандан захиалан авах боломжтой.
Танай ПОС машин виза карт унших уу?
Бүх төрлийн Дотоодын карт, Виза карт болон ЮнионПэй картуудыг уншина.
АТМ дээрээс мөнгө авах гэсэн чинь мөнгө нь гарч ирэхгүй карт нь гараад ирлээ
Та өөрийн дансны үлдэгдлээ шалган хэрэв таны данснаас мөнгө хасагдсан бол та өөрийн карт гаргагч
банкандаа хандан Маргаантай гүйлгээний хүсэлтийн маягт бөглөн шийдүүлэх боломжтой. Банк холбогдох
журмын дагуу асуудлыг шийдвэрлэн таны дансруу мөнгийг буцаан оруулдаг. Хэрэв Богд банкны харилцагч
бол манай 75771199 лавлах утсанд холбогдон бүртгүүлэн эсвэл банкны салбарт очиж Маргаантай
гүйлгээний маягт бөглөнө.
Богд банкны АТМ-с интернет пин код авч болох уу?
Болно. Мөн та ХХБ болон Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капиртон банкны
АТМ-үүд дээрээс и-пин код авах болон картын пин кодоо өөрчлөх боломжтой.