Интернет банк, Мессеж мэдээ
Интернет банкинд яаж бүртгүүлэх вэ?
Мобайл апп-н бүртгүүлэх хэсэгрүү орж Богд банкны харилцагч мөн үү хэсэгт Үгүй гэж үргэжлүүлэн холбогдох
мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээнэ. Мөн өөрт ойрхон Богд банкны салбарт очин нээлгэж болно.
Интернет банкны гүйлгээний нууц үг гэж юу вэ?
Интернэт банкаараа гүйлгээ хийхэд гүйлгээний нууц үг шаарддаг бөгөөд та Интернэт банк руу нэвтэрч
орохдоо ашигладаг нууц үгээ оруулан гүйлгээгээ хийх боломжтой.
Бусад банк руу хийсэн их дүнтэй банк хоорондын гүйлгээ хэзээ ордог вэ?
Ажлын өдрийн 16 цагаас өмнө хийсэн банк хоорондын их дүнтэй буюу 3 сая төгрөгөөс дээш гүйлгээ 2 цагийн
дотор орно. Харин 16 цагаас хойш хийсэн банк хоорондын их дүнтэй гүйлгээ дараагийн ажлын өдөр ордог.
Нууц үг түгжигдсэн бол яах уу?
Өөрийн бүртгэлтэй утасны дугаараас 75771199 дугаарт холбогдон нууц үгийн түгжээг нээлгэн мэйлээр шинэ
нууц илгээгдэнэ.
Интернет банкны нууц үгээ блоклосон бол яах вэ?
Та манай www.ebogdbank.com хаяг руу нэвтэрч "нэвтрэх" гэсэн товчны доор байрлах "нууц үгээ мартсан"
товчийг дараарай. Гарч ирсэн талбарт өөрийн нэвтрэх нэр болон банканд бүртгэлтэй и-мэйл хаягаа үнэн зөв
оруулан илгээх товчийг дарна уу. Шинэ нууц үг таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээгдэх болно.
Интернет банкны өдрийн лимитээ хэрхэн нэмүүлэх вэ?
Та манай салбар дээр бичиг баримттайгаа ирж Бүтээгдэхүүн үйлчилгээ авах хүсэлтийн маягт бөглөн нэмэгдүүлэх боломжтой.
Интернет банкинд шинээр бүртгүүлсэн нууц үг ирэхгүй байна?
Хүсэлтийг шалган харилцагчаар бүртгэх үедээ холбоо барин нууц үг илгээгддэг тул манайхаас холбоо барьтал
түр хүлээнэ үү.
Нэвтрэх нууц үгээ мартсан шинээр яаж авах вэ?
Нууц үгийн ард байрлах асуултын тэмдэг дээр даран нэвтрэх нэр, мэйл хаягаа бичин мэйлээр шинэ нууц үг
авах боломжтой.
Мессэж мэдээ үйлчилгээний шимтгэл ямар байдаг вэ?
Дансанд орлого, зарлагын гүйлгээний мессеж очих бүрд 50 төгрөг, Үлдэгдэл шалгахад 100 төгрөгийн
шимтгэлтэй. Түүнчлэн тодорхой дүнгээс дээших гүйлгээнд мессеж үйлчилгээг авах тохиргоог хийлгэх
боломжтой.
Танайд Мобайл аппликейшн байгаа юу?
Байгаа. Та Playstore болон Itunes-ээс Bogdbank гэж хайн Богд банкны Мобайл аппликейшнийг татах
боломжтой. Та бүх төрлийн гүйлгээг мобайл апп-аар хийх боломжтой.